221 дугаар зүйл. Соёлын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

221 дугаар зүйл. Соёлын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

/Энэ зүйлийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

221.1.Соёлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

221.1.1.түүх, соёлын хосгүй үнэт зүйлийг бүртгэх, гэрчилгээ олгоход 1000-2000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

221.1.2.хот, суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход археологи, палеонтологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл олгоход 40 000-300 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

221.1.3.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг, шаардлагатай бол хугацааг сунгахад 12 000-30 000 төгрөг. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

221.1.4.соёлын өвийг сэргээн засварлах, палентологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгоход 300 000-500 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

221.1.5.музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 300 000- 500 000 төгрөг. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

221.1.6.соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгоход 400 000-600 000 төгрөг. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

221.1.7.гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл олгоход 300 000-500 000 төгрөг. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.