401.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
401.1.1.барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд 20000 төгрөг;
401.1.2.барьцааны мэдэгдэлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх, бүртгэлийн хугацааг сунгахад 10000 төгрөг;
401.1.3.цахим мэдээллийн сангаас лавлагаа олгоход 5000 төгрөг.
/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/