33 дугаар зүйл. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт олгоход хураах тэмдэгтийн хураамж /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт олгоход хураах тэмдэгтийн хураамж /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.1.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

33.1.1.галын аюултай /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн/ болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход: /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

33.1.1.а.нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахад: /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

№ Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахын багтаамж /куб.метр/ Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/ Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/ 1 2000, түүнээс доош 120 000 300 000 2 2001-10000 200 000 500 000 3 10001-20000 280 000 700 000 4 20001-50000 320 000 800 000 5 50001-ээс дээш 400 000 1 000 000

33.1.1.б.шатахуун болон хий түгээх станцад 40 000-100 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

33.1.1.в.шатдаг хий жижиглэн борлуулахад 6000-12 500 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

33.1.1.г.тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад 120 000-300 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

33.1.2.барилга, байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн дүгнэлт гаргахад: /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.1.3.барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг;

33.1.4.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу барилга байгууламжийг барих, ашиглах явцад галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргахад 25 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.