34 дугаар зүйл. Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
34.1.Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
34.1.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах тусгай зөвшөөрөл олгоход 100 000 000 төгрөг;
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
34.1.2.цөмийн төхөөрөмж ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 550 000 000 төгрөг;
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
34.1.3.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 80 000 000 төгрөг;
34.1.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах тусгай зөвшөөрөл олгоход 8 500 000 төгрөг;
34.1.5.цацраг идэвхт ашигт малтмал экспортлох, хаягдлыг булшлах тусгай зөвшөөрөл олгоход 250 000 000 төгрөг;
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
34.1.6./Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
34.1.7./Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
34.1.8/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
34.1.9.цацраг идэвхт ашигт малтмалыг импортлохтой холбоотой тусгай зөвшөөрөл олгоход 250 000 000 төгрөг.
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
34.1.10.цацраг идэвхт ашигт малтмал тээвэрлэх, ашиглалтын дараа газар сэргээх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг.
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
34.2.Цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
34.2.1.рентген төхөөрөмжөөс бусад цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:
Цацрагийн үүсгүүрийн ангилал Тоо ширхэг Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/ Ангилал 1-ийн үүсгүүр 1-10 350 000 10-20 хүртэл 550 000 20-иос дээш 750 000 Ангилал 2-ын үүсгүүр 1-10 300 000 10-20 хүртэл 500 000 20-иос дээш 700 000 Ангилал 3-ын үүсгүүр 1-10 250 000 10-20 хүртэл 450 000 20-иос дээш 650 000 Ангилал 4-ийн үүсгүүр 1-10 200 000 10-20 хүртэл 400 000 20-иос дээш 600 000 Ангилал 5-ын үүсгүүр 1-10 150 000 10-20 хүртэл 350 000 20-иос дээш 550 000
34.2.2.рентген төхөөрөмжийг ашиглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:
Рентген төхөөрөмж Тоо ширхэг Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/ 1-р бүлэг 1-3 100 000 4-6 300 000 6-аас дээш 400 000 2-р бүлэг 1-3 300 000 4-6 400 000 6-аас дээш 600 000
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/