35 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг дарга, хотын Захирагчаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг дарга, хотын Захирагчаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

35.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг дарга, хотын Захирагчаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

35.1.1.улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагаас бусад эрүүл мэндийн байгууллага байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга , улсын зэрэглэлтэй хотын Захирагч олгоход 120 000-400 000 төгрөг; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

35.1.2.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээс бусад этгээдэд эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч олгоход 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

35.1.3.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрлийг олгоход 150 000-250 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.1.4.агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-1 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.1.5.тамхи худалдах зөвшөөрөл олгоход 100 000-500 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.1.6.ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх тусгай зөвшөөрөл олгоход 96 000-480 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.1.7.ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ олгоход гэрээний жил тутамд 32 000-160 000 төгрөг, гэрээг сунгахад 20 000-100 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.1.8.усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 40 000-200 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.1.9.ан амьтныг эзэмших зөвшөөрөл олгоход 48 000-240 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.1.10.нэн ховор, ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулалгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 40 000-200 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.1.11.хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 8000-40 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.1.12.ан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоход 1000-10 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.1.13.үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад 400 000-2 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.1.14.мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 толгой мал бол 1000-10000 төгрөг, 10-аас дээш тооны толгой мал бол 1000-10000 төгрөг дээр 10-аас дээш тооны малын толгой тутамд 50-200 төгрөг нэмж; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

35.1.15.ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход килограмм тутамд 1200-6000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.1.16.элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 1000-4000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.1.17.элбэг ургамлыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд нойтон жингийн килограмм тутамд 4000-20000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.1.18.ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 0-10 килограмм бол 1000-4000 төгрөг, 10 килограммаас дээш бол 10 килограммаас дээш тооцсон хэмжээний килограмм тутамд 50-200 төгрөг нэмж; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.1.19.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн хуулийн этгээдэд олгоход 200 000-1 000 000 төгрөг, иргэнд 160 000-800 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

35.1.20.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоход 80 000-400 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

35.1.21.малын удам гарвалийн болон эрүүл мэндийн гэрчилгээ, шилжилт хөдөлгөөний тодорхойлолт, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийн гэрчилгээ, мал, үржүүлгийн бүтээгдэхүүний гарал үүслийн тодорхойлолт, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ олгоход 2000-10 000 төгрөг. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.1.22.рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход 125 000-640 000 төгрөг. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.1.23.хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч хуулийн этгээдэд ус ашиглах зөвшөөрөл олгоход 100 шоометр хүртэлх ус ашиглах зөвшөөрөл олгоход 100 000 төгрөг, 100 ба түүнээс дээш шоометр ус ашиглах зөвшөөрөл олгоход 200 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.2.1.согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэл, нийслэлийн харьяа улсын зэрэглэлтэй хотод 1 500 000 төгрөг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 1000 000 төгрөг, суманд 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэл, нийслэлийн харьяа улсын зэрэглэлтэй хотод 500 000 төгрөг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 300 000 төгрөг, суманд 200 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

35.2.2.11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэл, нийслэлийн харьяа улсын зэрэглэлтэй хотод 1 000 000 төгрөг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 500 000 төгрөг, суманд 300 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэл, нийслэлийн харьяа улсын зэрэглэлтэй хотод 500 000 төгрөг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 300 000 төгрөг, суманд 100 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

35.2.3.14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулийн 35.2.2-т заасан хэмжээнээс гурав дахин нэмэгдүүлэн тооцно. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.3.Энэ хуулийн 35.2.1-д заасан тэмдэгтийн хураамж төлөгчид мөн хуулийн 35.2.2 дахь заалт, энэ хуулийн 35.2.3-т заасан тэмдэгтийн хураамж төлөгчид мөн хуулийн 35.2.4 дэх заалт тус тус хамаарахгүй. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

35.4.Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

35.5.Бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

35.5.1.мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоход:

35.5.2.ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоход: Хураамжийн хэмжээг тооцох нэгж Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/ Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/ 8м3_# хүртэл 1500 4500 8-10м3_# хүртэл 2000 6000 10-20м3 _#хүртэл 3500 10500 20-30м3 _#хүртэл 5000 15000

35.5.3.ойгоос түлээ бэлтгэх эрхийн бичиг олгоход: Хураамжийн хэмжээг тооцох нэгж Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/ Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/ 0-10м3_# 1000 3000 10-20м3_# 1200 3600 20-30м3_# 1500 4500

35.5.4.арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 1000-2000 төгрөг, 10 куб метрээс дээш бол 1000-2000 төгрөг дээр 10-аас дээш сийрэг куб метр тутамд 100-150 төгрөг нэмж

35.5.5.ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 1000-2000 төгрөг, 10 куб метрээс дээш бол 1000-2000 төгрөг дээр 10-аас дээш куб метр тутамд 100-150 төгрөг нэмж.

35.6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь доор дурдсан төлбөр төлнө:

35.6.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 200 төгрөг, хоёр дахь жилд 400 төгрөг, гурав дахь жилд 600 төгрөг, дөрвөөс тав дахь жилд тус бүр 2000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.6.2.түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн 0-20 гектар тутамд 5000 төгрөг, 30 гектар хүртэл 8000 төгрөг, 50 гектар хүртэл 10000 төгрөг, 100 гектар хүртэл 15000 төгрөг, 200 гектараас дээш 20000 төгрөг.

/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.