36 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах, барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгах, лицензийн гэрээг бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах, барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгах, лицензийн гэрээг бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

36.1.Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээл болон зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

36.1.1.шинэ бүтээлийн патент олгоход 25 000 төгрөг;

36.1.2.бүтээгдэхүүний загварын патент олгоход 25 000 төгрөг;

36.1.3.ашигтай загварын патент олгоход 25 000 төгрөг;

36.1.4.барааны тэмдгийн гэрчилгээ олгоход 25 000 төгрөг;

36.1.5.газар зүйн заалтын гэрчилгээ олгоход 25 000 төгрөг;

36.1.6.зохиогчийн эрхийн бүтээл болон зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 25 000 төгрөг.

36.2.Шинэ бүтээлийн патентыг хүчинтэй байлгахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

36.2.1.эхний 5 жилд 40 000 төгрөг;

36.2.2.6-10 жилд 60 000 төгрөг;

36.2.3.11-15 жилд 80 000 төгрөг;

36.2.4.16-20 жилд 120 000 төгрөг.

36.3.Бүтээгдэхүүний загварын патентыг хүчинтэй байлгахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

36.3.1.эхний 5 жилд 40 000 төгрөг;

36.3.2.6-10 жилд 80 000 төгрөг;

36.3.3.11-15 жилд 120 000 төгрөг.

36.4.Барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг 10 жилээр сунгахад 40 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

36.5.Патент олгосон шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийг бусдад ашиглуулах болон технологи дамжуулах лицензийн гэрээг бүртгэхэд 20 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана. /Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.