4 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамж төлөгч
4.1.Тэмдэгтийн хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа дараахь этгээд тэмдэгтийн хураамж төлөгч байна:
4.1.1.Монгол Улсын иргэн;
4.1.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
4.1.3.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газар, улс төрийн нам, хөдөлгөөн, сан, шашны байгууллага;
4.1.4.гадаад улс дахь Монгол Улсын элчин сайдын яам, консулын газраар дамжуулан үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд.