5 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамж хураах үйлчилгээний төрөл
5.1.Тэмдэгтийн хураамжийг дор дурдсан үйлчилгээнд хураана:
5.1.1.шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх;
5.1.2.арбитрын ажиллагаанд шүүх оролцох;
5.1.3.нотариатын үйлчилгээ үзүүлэх;
5.1.4.иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;
5.1.5.консулын үйлчилгээ үзүүлэх;
5.1.6.тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгох;
5.1.7.Хувийн хамгаалалтын тухай хуулийн 6.1-д заасан хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.8.сонин, сэтгүүл, радио, телевизийг бүртгэх;
5.1.9.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;
5.1.10.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх;
5.1.11.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.1.12.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.13.Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.14.Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөл олгох;
5.1.15.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.2-т заасан үйл ажиллагаа;
5.1.16.Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хуулийн 8.1-д заасан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох;
5.1.17.Усны тухай хуулийн 11.1.8, 20.3-т заасан усны мэргэжлийн байгууллагад эрх олгох, хугацааг сунгах, мөн хуулийн 23.1-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах эрх олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.18.Ойн тухай хуулийн 12.1.10-т заасны дагуу ойн мэргэжлийн байгууллагад эрх олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.19.Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 14.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.20.Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийн 5.2-т заасан зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.21.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 5.1.4, 5.1.5-д заасны дагуу зөвшөөрөл, гэрчилгээ олгох;
5.1.22.Ан агнуурын тухай хуулийн 7.1, 11.1-д заасан зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.23.Амьтны аймгийн тухай хуулийн 15.2, 17.2, 17.3, 23.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.24.Боловсролын тухай хуулийн 20.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох;
5.1.25.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.6-д заасны дагуу гэрчилгээ олгох, мөн хуулийн 9.4, 10.5, 11.3, 17.10, 20.1, 20.3-т заасан үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.26.Эрчим хүчний тухай хуулийн 13, 20 дугаар зүйл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 7.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох;
5.1.27.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 12.4, 17.9-д заасны дагуу зөвшөөрөл олгох;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.28.Хүнсний тухай хуулийн 9.3-т заасан үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.29.Хувиргасан амьд организмын тухай хуулийн 6.1, 13.1-д заасан зөвшөөрөл олгох;
5.1.30.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6.1-д заасан зөвшөөрөл олгох; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.31.Эрүүл мэндийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа;
5.1.32.Иргэний нисэхийн тухай хуулийн 15.2-т заасан гэрчилгээ, зөвшөөрөл олгох; /Энэ заалтад "Иргэний нисэхийн тухай хуулийн 11.2.2-т" гэснийг "Иргэний нисэхийн тухай хуулийн 15.2-т" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.33.Харилцаа, холбооны тухай хуулийн 21.2-т заасан тусгай зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.34.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12.3-т заасан стандартыг бүртгэх;
/Энэ заалтыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.1.35.гаалийн байгууллагаас энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан ажил, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл, гэрчилгээ олгох; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.36.гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.37.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, хотын Зөвлөл, хотын Захирагч, тухайн шатны төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл олгох; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5.1.38.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент, барааны тэмдэгт гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах болон лицензийн гэрээг бүртгэх;
5.1.39.зохиогчийн эрхэд хамаарах бүтээл бүртгэх;
5.1.40.эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;
5.1.41.газрыг өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох, бүртгэх;
5.1.42.Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу газрын хэвлийг олгох;
5.1.43.баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох.
5.1.44.шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эрх зүйн маргаан зохицуулах.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.1.45.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38.2-т заасан үйлчилгээ үзүүлэх.
/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.1.46.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-д заасан тусгай зөвшөөрөл олгох.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.1.47.музейн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.1.48.Соёлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгох. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.1.49.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгох. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.1.50.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үйлчилгээ. /Энэ заалтыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.1.51.Цахим гарын үсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.1.52.Санхүүгийн зохицуулах хороонд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.1.53.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.1.54.Генетик нөөцийн тухай хуулийн 8.1.3, 8.5.2, 17.3-т заасан тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолт, хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.1.55.Шүүх шинжилгээний тухай хуульд заасан зарим шүүх шинжилгээ хийх болон түүнд холбогдох үйлчилгээ үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.1.56.Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.1.57.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./