6 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох
6.1.Энэ хуулийн 6.2, 6.3-т зааснаас бусад тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулиар тогтооно.
6.2.Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.5 дахь хэсэг, 12 дугаар зүйл, 15, 17, 18, 19, 20 дугаар зүйл, 201 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.8, 21.1.9, 21.1.12, 21.1.13, 21.1.15, 21.1.16, 21.1.17, 21.1.24, 21.1.26, 21.1.27, 21.1.28, 21.1.30, 21.1.32, 21.1.33, 21.1.34, 21.1.35, 21.1.36, 21.1.37, 21.1.38, 21.1.40, 21.1.41, 21.1.43 дахь заалт, 221 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, 25.1.7, 25.1.8, 25.1.9, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.9 дэх заалт, 26.2, 26.3, 26.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4, 27.1.5, 27.1.6 дахь заалт, 27.3, 27.4, 27.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.8, 28.1.9 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.5, 29.1.6, 29.1.7, 29.1.8, 29.1.9, 29.1.10, 29.1.11 дэх заалт, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.3 дахь заалт, 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгээс "29.1.1, 29.1.2, 29.1.3," гэснийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хассан./
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.3.Энэ хуулийн 29.1.12, 29.1.14, 35.1.4, 35.1.5, 35.1.6, 35.1.7, 35.1.8, 35.1.9, 35.1.10, 35.1.11, 35.1.12, 35.1.13, 35.1.15, 35.1.16, 35.1.17, 35.1.18, 35.1.21, 35.1.22 дахь заалт, 35.4, 35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуульд заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
6.4.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас үзүүлэх энэ хуулийн 5.1.3, 5.1.4, 5.1.5, 10.6-д заасан тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно. Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо гадаад улстай харилцан адил байх зарчмыг баримтлах бөгөөд уг хэмжээг гадаад валютаар тогтоож болно. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ