7 дугаар зүйл. Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2014-12-19

7.1.Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/ Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/ 0-130 000 4550 төгрөг. 130 001-650 000 4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ. 650 001-1 300 000 20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ. 1 300 001-13 000 000 35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ. 13 000 001-ээс дээш 222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.2.эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг;

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.3.хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутамд 100 төгрөг.

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.4.шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр.

/Энэ заалтыг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.