8 дугаар зүйл. Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
8.1.Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
8.1.1.арбитрын шийдвэрийг хүчингүй болгох, баталгаажуулах, гүйцэтгүүлэх тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.1 хувь;
8.1.2.Арбитрын тухай хуульд заасан бусад асуудлаар шийдвэр гаргахад нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.05 хувиар.