42 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамж төлөх журам, түүнд хяналт тавих

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамж төлөх журам, түүнд хяналт тавих

42.1.Тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий байгууллага бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хураах бөгөөд хураамж авах албан тушаалтныг байгууллагын эрх баригчийн шийдвэрээр томилон ажиллуулна.

42.2.Шүүхэд нэхэмжлэл гаргагч тэмдэгтийн хураамжийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлж, энэ тухай баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлнэ.

42.3.Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10 000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна.

42.4.Энэ хуульд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийн хугацааг сунгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тухай бүрд нь заагаагүй бол энэ хуульд эдгээр тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийг олгоход хураахаар заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг хураана;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

42.5.Энэ хуулийн биелэлтэд Үндэсний татварын алба хяналт тавина.

/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.6.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрөлд хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг зөвшөөрөл олгох болон сунгах тухай шийдвэр гарсныг мэдэгдсэнээс хойш ажлын гурван өдөрт багтаан төлнө. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.