43 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамжийн тайлан гаргах

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамжийн тайлан гаргах

43.1.Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжийн тайланг хагас, бүтэн жилээр гаргах бөгөөд хагас жилийн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд гаргаж өгнө.

43.2.Энэ хуулийн 43.1-д заасан татварын алба нь тэмдэгтийн хураамжийн тайланг нэгтгэн, хагас жилийн тайланг 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

43.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 43.2-т заасан тайланг хянаж, 3 дугаар сарын 05-ны дотор тэмдэгтийн хураамжийн улсын нэгдсэн тайланг гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.