14 дугаар зүйл. Ус цаг уур, орчны мэдээллийн архив, сан

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2020-04-24

14.1. Ус цаг уур, орчны мэдээллийн архив нь төрөлжсөн архив байна.

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2. Ус цаг уур, орчны шинжилгээний мэдээ баримтыг архивт шилжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх журмыг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид заасны дагуу тогтооно.

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.