15 дугаар зүйл. Ус цаг уур, орчны мэдээллээр хэрэглэгчийг хангах

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Ус цаг уур, орчны мэдээллээр хэрэглэгчийг хангах

15.1. Урьдчилсан мэдээ, аюулт үзэгдэл, гамшгийн тухай урьдчилан сэргийлэх мэдээг аймаг, бүс нутаг, улс орны хэмжээнд нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2.Урьдчилан сэргийлэх мэдээг радио, телевиз болон мэдээллийн бусад хэрэгслээр түүнийг хүлээн авснаас хойш 15 минутын дотор тусгай дуут болон дүрсийн дохиотойгоор нийтэд үнэ төлбөргүйгээр шуурхай мэдээлнэ.

15.3.Тусгай хэрэгцээний мэдээг тухайн хэрэглэгчийн шаардлагын дагуу уг хэрэглэгчтэй хийсэн гэрээний дагуу гаргаж өгнө.

15.4.Даатгалын байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад даатгалын төлбөр олгохдоо тухайн үеийн ус цаг уур, орчны нөхцөл байдлын тухай ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагаас гаргасан тодорхойлолтыг үндэслэн олгоно.

15.5.Зураг төслийн болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд зөвхөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний мэргэжлийн байгууллагаас тогтоосон журмын дагуу шалгаж баталгаажуулсан мэдээллийг ашиглана.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ — 15 дугаар зүйл. Ус цаг уур, орчны мэдээллээр хэрэглэгчийг хангах | Лавбосс