7 дугаар зүйл. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын эрх, үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар дараахь эрх, үүрэгтэй: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.1.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаархи хууль тогтоомж, Засгийн газар, бусад эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах;
7.1.2.нутаг дэвсгэрийнхээ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагааны нэгдмэл дэг журмыг мөрдүүлэх;
7.1.3. ус цаг уур, орчны мэдээллээр нутаг дэвсгэрийнхээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шуурхай хангах, аюул болон орчны ноцтой бохирдлоос сэргийлэх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.4. нутаг дэвсгэртээ аюулт үзэгдэл, гамшгийн хохирлыг тооцож, хохирлоос урьдчилан сэргийлэх журамд тодотгол хийж байх, учирсан хохирлын талаар төрийн захиргааны байгууллагад шуурхай мэдээлэх;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.5./Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
7.2.Баг, хорооны Засаг дарга ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар дараахь эрх, үүрэгтэй:
7.2.1.энэ хуулийн 7.1.3-т заасан бүрэн эрхийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;
7.2.2. аюулт үзэгдэл, гамшгийн хохирлыг тооцож сум, дүүргийн Засаг даргад шуурхай мэдээлэх;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.3.нутаг дэвсгэрийнхээ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талбай, тоног төхөөрөмжийг хамгаалах арга хэмжээ авах.