8 дугаар зүйл. Тусгай хэрэгцээний мэдээллээр хангах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрхлэх
8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч тусгай хэрэгцээний мэдээлэл гаргах үйлчилгээ эрхэлж болно.
8.2.Зөвшөөрлийг дараахь нөхцөлд олгоно:
8.2.1.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний мэдээг цуглуулах, боловсруулах, нэгтгэн дүгнэх тогтолцоог бүрдүүлсэн, эсхүл төв, орон нутгийн ус цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас хангагдахаар гэрээ байгуулсан байх;
8.2.2.мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх.
8.З.Зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, эсхүл хэрэглэгчээс гарсан гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдвол зөвшөөрлийг хүчингүй болгож болно.
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ