12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.10, 9.12-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай, мөн зүйлийн 9.11-д заасан тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай хуулийн этгээдэд олгох бөгөөд хугацааг анх олгосон хугацаагаар сунгана. /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.Энэ хуулийн 12.1-д зааснаас бусад зөвшөөрөлтэй холбоотой харилцааг энэ хууль болон Радио долгионы тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Шуудангийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэг, Радио долгионы тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Шуудангийн тухай хуульд заасан зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанаас бусад харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг иргэн, хуулийн этгээд Зохицуулах хороонд бүртгүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.4.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.11-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мөн зүйлийн 9.8, 9.13, 9.15-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.