13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.Хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргаж Зохицуулах хороонд ирүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.1.санхүү-эдийн засаг, техникийн чадавх болон мэргэжлийн хүний нөөцийн талаарх тооцоо, мэдээлэл, тэдгээрийг хангасныг нотолсон баримт бичиг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.2.хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл /үйлчилгээний хамрах хүрээ, байршил, технологи, үйлчилгээний тарифын санал/, тэдгээрийг хангасныг нотолсон баримт бичиг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.3.харилцаа холбооны чиглэлээр өөр төрлийн зөвшөөрөл эзэмшдэг тохиолдолд мэдээ, тайлан ирүүлж байсныг нотолсон баримт бичиг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./