14 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, хугацааг сунгах, сунгахаас татгалзах, түдгэлзүүлэх, сэргээх /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, хугацааг сунгах, сунгахаас татгалзах, түдгэлзүүлэх, сэргээх /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах бөгөөд тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан этгээд түүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулна. Гэрээнд дараах нөхцөлийг тусгана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.1.үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.2.холбооны шугам, сүлжээний техник, тоног төхөөрөмжийн технологийн үзүүлэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.3.Зохицуулах хороо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.4.онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хүлээх үүрэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.5.харилцан холболт хийх нөхцөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.6.хуульд заасан бусад. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.2.Зохицуулах хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.2.1.өргөдөл гаргагчийн хүссэн давтамжийн зурвас байхгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.2.2.өргөдөл гаргагч нь харилцаа холбооны сүлжээг байгуулах, ашиглах, санхүү-эдийн засаг, техникийн болон мэргэжлийн боловсон хүчин, техникийн иж бүрдлээр хангагдаагүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.2.3.нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.2.4.зохицуулалтын чиглэлд нийцээгүй. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.3.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.10, 9.11-д заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмаар олгоно. Сонгон шалгаруулалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.4.Сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг олон нийтэд ил тод мэдээлэх бөгөөд энэ хугацааг нэг удаа 14 хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.5.Сонгон шалгаруулалтын үнэлгээнд дараах нөхцөлийг харгалзан үзнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.5.1.харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээний үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.5.2.төрөөс баримтлах бодлого, зохицуулалтын чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөлт болон түүнийг хэрэгжүүлснээр үүсэх үр дүн; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.5.3.техник, технологийн сонголт, үзүүлэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.5.4.үйлчилгээ хүргэх хугацааны төлөвлөлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.5.5.өрсөлдөөн, зах зээлд үзүүлэх нөлөө; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.5.6.санхүүгийн төлөвлөлт, чадавх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.5.7.хүний нөөцийн чадавх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.5.8.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангах байдал. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.6.Энэ хуулийн 14.5-д заасан нөхцөлийн дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.7.Энэ хуулийн 14.6-д заасны дагуу шалгарсан этгээд эрх бүхий этгээдээс шалгарсан тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээг байгуулаагүй тохиолдолд дараагийн хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдтэй гэрээ байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.8.Энэ хуулийн 14.3-т заасан сонгон шалгаруулалтаар нэг этгээд хүсэлт ирүүлсэн бол тухайн этгээд хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд шалгарсан тухай мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.9.Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.9.1.энэ хуулийн 14.4-т заасан хугацаанд хүсэлт ирүүлээгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.9.2.сонирхогч этгээдийн ирүүлсэн хүсэлт хуульд заасан шаардлага хангаагүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.9.3.энэ хуулийн 14.8-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.10.Энэ хуулийн 14.9.1-д заасан үндэслэлээр зарласан сонгон шалгаруулалтад сонирхогч этгээд хүсэлт ирүүлээгүй бол тухайн жилд дахин сонгон шалгаруулалт зарлахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.11.Зохицуулах хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.11.1.Зохицуулах хорооны хяналт, шалгалт, мониторингийн дүгнэлтийн дагуу өгсөн хугацаат үүргийг биелүүлээгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.11.2.төрөөс баримтлах бодлого, зохицуулалтын чиглэлд нийцэхгүй нь тогтоогдсон. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.12.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаас гадна дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.12.1.Зохицуулах хорооны хяналт, шалгалт, мониторингийн тайлангаар зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.12.2.тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.12.3.тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээ, тайлан ирүүлээгүй, дутуу ирүүлсэн. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.13.Зохицуулах хороо энэ хуулийн 14.12-т заасан үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.