15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

15.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно: /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.1.харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;

15.1.2.харилцаа холбоо, захидал харилцааны нууц задруулсан;

15.1.3.тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй;

15.1.4.хууль, гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг Зохицуулах хороо хариуцахгүй.

15.3.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.