16 дугаар зүйл. Харилцаа холбооны сүлжээний төрөл

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Харилцаа холбооны сүлжээний төрөл

16.1.Харилцаа холбооны сүлжээ нь цахилгаан холбоо, шуудан, радио, телевизийн болон мэдээллийн /интернет, компьютер зэрэг бусад/ сүлжээнээс бүрдэнэ.

16.2.Харилцаа холбооны сүлжээг зориулалтаар нь нийтийн үйлчилгээний болон дотоодын, тусгай хэрэглээний сүлжээ гэж ангилна.

16.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.11-д заасан харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэхэд интернэт, транзит урсгалыг бөөнөөр нийлүүлэх, шуудангийн сүлжээ болон зааглах цэг хоорондын сүлжээний үйл ажиллагаа хамаарна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.