17 дугаар зүйл. Цахилгаан холбооны сүлжээ
17.1.Хэрэглэгчийн хооронд аливаа тэмдэг, дохио, бичиг, дуу, дүрс зэрэг бүх төрлийн мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад зориулсан шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслээс цахилгаан холбооны сүлжээ бүрдэнэ.
17.2.Улс, хот хоорондын дамжуулах болон улс хоорондын холболтын байгууламжаас бүрдсэн, нийтийн үйлчилгээнд зориулсан сүлжээг цахилгаан холбооны үндсэн сүлжээ гэнэ. Үндсэн сүлжээ нь төрийн өмчлөлд байж болно.
17.3.Цахилгаан холбооны сүлжээ эзэмшигч нь техник, технологийн нэгдсэн удирдлагатай, тасралтгүй ажиллагаатай байхаар сүлжээг зохион байгуулна.
17.4.Үндсэн сүлжээг төр, өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж байгуулж, өмчилж болно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./