19 дугаар зүйл. Радио, телевизийн сүлжээ
19.1.Радио, телевизийн сүлжээ нь радио болон телевизийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, хүлээн авах, дамжуулах тоног төхөөрөмж, техник хэрэгслээс бүрдэнэ.
19.2.Радио, телевизийн сүлжээг радио, телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөр бэлтгэх байгууллага үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглана.