20 дугаар зүйл. Тусгай хэрэглээний сүлжээ /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Тусгай хэрэглээний сүлжээ /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээнд зориулан тусгай хэрэглээний сүлжээг байгуулан ажиллуулж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.2.Тусгай хэрэглээний сүлжээ төрийн хамгаалалтад байна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.3.Тусгай хэрэглээний сүлжээг тусгай хэрэглээний холбооны сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ гэж ангилна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.4.Тусгай хэрэглээний сүлжээ байгуулах, ашиглах журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийн дугаарт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.5.Тусгай хэрэглээний сүлжээнд цахилгаан холбооны суваг, тоног төхөөрөмжийг үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглана. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.6.Харилцаа холбооны сүлжээгээр дамжуулах тусгай хэрэглээний холбооны мэдээллийн нууцлалт, хамгаалалтыг энэ хуулийн 20.1-д заасан байгууллага хариуцна. /Энэ хэсгийн дугаарт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.