25 дугаар зүйл. Үйлчлэгчийн эрх, үүрэг

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Үйлчлэгчийн эрх, үүрэг

25.1.Үйлчлэгч нь дараахь эрхтэй байна:

25.1.1.харилцаа холбооны үйлчилгээний тарифыг Зохицуулах хорооноос гаргасан аргачлалын дагуу тогтоох;

25.1.2.хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах;

25.1.3.гэрээнд заасан бусад эрх.

25.2.Үйлчлэгч нь дараахь үүрэгтэй байна:

25.2.1.тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр үйлчилгээгээр шуурхай хангах;

25.2.2.харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичгийг мөрдөх, хуульд заасны дагуу баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.2.3.харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх;

25.2.4.харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй бүх төрлийн мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах;

25.2.5.энэ хуулийн 23.1-д заасан нөхцөл байдал тохиолдсон үед холбооны сүлжээг хууль тогтоомжийн дагуу саадгүй хэрэглүүлэх;

25.2.6.хууль тогтоомжид зааснаас бусад үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоохгүй байх, хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх;

25.2.7.зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх;

25.2.8.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.1-д заасан эрх бүхий байгууллагыг хуульд заасан журмын дагуу харилцаа холбооны сүлжээнд холбох, түүнийг хуульд заасан зорилгоор ашиглах нөхцөл, бололцоогоор хангах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

25.2.9.хэрэглэгч дугаартайгаа цахилгаан холбооны үйлчлэгч хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

25.2.10.зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.2.11.хэрэглэгчийг иргэний бүртгэлийн дугаараар бүртгэх; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.2.12.бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.2.13.хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

/Энэ заалтын дугаарт 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

25.3.Үйлчлэгч байгууллагын эрх бүхий ажилтан нь төрийн тусгай хамгаалалттай аж ахуйн нэгж, байгууллагад байгаа холбооны шугам, сүлжээнд засвар, үйлчилгээ хийхээр саадгүй нэвтэрнэ.

25.4./Энэ хэсгийг 2003 оны 5 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.