26 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрх, үүрэг

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрх, үүрэг

26.1.Хэрэглэгч дараахь эрхтэй байна:

26.1.1.харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөлийг хангасан, баталгаажсан тоног төхөөрөмж, холбогдох эрхээр баталгаажсан программ хангамж ашиглах;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

26.1.2.харилцаа холбооны сүлжээнд гарсан гэмтлийг арилгахыг шаардах, энэ талаар мэдээлэл авах;

26.1.3.энэ хуулийн 23.1-д зааснаас бусад шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон буюу тоног төхөөрөмжөө ажиллуулаагүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.1.4.гэрээнд заасан бусад эрх.

26.2.Хэрэглэгч дараахь үүрэгтэй байна:

26.2.1.өөрийн эзэмшлийн барилга байгууламж, нутаг дэвсгэр дэх харилцаа холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийг хамгаалах, түүнд гарсан болон гарч болох гэмтэл, хохирлын талаар үйлчлэгчид мэдээлэх;

26.2.2.харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;

26.2.3.үйлчлэгчээс өгсөн техникийн нөхцөл, шаардлагыг хангаж баталгаажсан тоног төхөөрөмж ашиглах;

26.2.4.гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭГ ХАМГААЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.