27 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийтлэг үүрэг
27.1.Харилцаа холбооны сүлжээг хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
27.1.1.инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, барилга байгууламж барих, шугам, сүлжээ байгуулахдаа үйлчлэгчээс зөвшөөрөл авах, түүнийг шилжүүлэх шаардлагатай бол уг ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх;
27.1.2./Энэ хэсгийг 2003 оны 5 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
27.1.3./Энэ хэсгийг 2003 оны 5 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
27.1.4.нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллах нөхцөлийг хангах.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.2.Нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг хувийн өмчлөл, эзэмшил, нийтийн эдэлбэрийн газар, барилга байгууламж болон нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хэсгээр дамжуулан гэрээний үндсэн дээр байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага харилцаа холбооны тоног төхөөрөмж дээр ажиллах зөвшөөрлийг саадгүй олгох үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./