6 дугаар зүйл. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.1.харилцаа холбооны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;

6.1.2.харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, биелэлтийг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.3.харилцаа холбооны шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжихэд баримтлах чиглэл, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтийг зохион байгуулах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах;

6.1.5.сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах;

6.1.6.бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаархи бодлого боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

6.1.7.харилцаа холбооны үйлчилгээг найдвартай, шуурхай, чанартай байлгах, захидал харилцааны нууцын хамгаалалтанд хяналт тавих;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

6.1.8.харилцаа холбооны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

6.1.9.төрийн өмчийн үндсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангах, хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.1.10.үндсэн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.11.төрийн өмчийн үндсэн сүлжээний хөрөнгө оруулалтыг зохион байгуулах, сүлжээ ашиглалтын гэрээг үйлчлэгчтэй байгуулах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.1.12.бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.1.13.харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.1.14.харилцаа холбооны дараахь журмыг батлах: /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.14.а.төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам;

6.1.14.б.захиргааны байгууллагын цахим мэдээллийн санг байршуулах, шинэчлэх, хадгалах, түүхчилсэн бүртгэл үүсгэх, ашиглах журам; /Энэ дэд заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.1.14.в.төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээний журам;

6.1.14.г.интернетийн дундын холболтын журам.

6.1.15.Энэ хуулийн 5.1.4-т заасан баримт бичигт дараахь бодлогын асуудлыг тусгана:

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.15.а. харилцаа холбооны бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх; /Энэ дэд заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

6.1.15.б.бусад салбарын болон салбар хоорондын харилцаа холбооны хэрэглээ, төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах; /Энэ дэд заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.15.в.харилцаа холбооны инноваци, үйлдвэрлэлийг хөгжүүлэх; /Энэ дэд заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.15.г.харилцаа холбооны бүтээгдэхүүний оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах; /Энэ дэд заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.15.д.төрийн байгууллагын үйл ажиллагаа болон харилцаа холбооны чиглэлийн судалгаа шинжилгээний ажлын харилцан уялдааг хангах; /Энэ дэд заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.15.е.үндсэн сүлжээний оновчтой бүтцийг бий болгох, техник, технологи нэвтрүүлэх;

6.1.15.ж.бусад.

6.1.16.харилцаа холбооны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.17.харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.18.зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэн Зохицуулах хорооны саналыг харгалзан Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.10, 9.11-д заасан тусгай зөвшөөрлийн хувь, хэмжээг тогтоох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.19.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

6.2.Харилцаа холбооны үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөхдөө эрх бүхий байгууллага нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.