7 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн шатны Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн шатны Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн шатны Засаг дарга харилцаа холбооны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.1.нутаг дэвсгэртээ харилцаа холбооны үйлчилгээг сайжруулах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

7.1.2.аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гудамж, талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээ авах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.3.байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас харилцаа холбооны сүлжээг барьж байгуулах, сэргээн босгох, осол, гэмтлийг шуурхай арилгахад орон нутгийн бусад байгууллагыг татан оролцуулах, ажиллах хүч, техник хэрэгслээр хангах, шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зэрэг бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.4.радио, телевизийн болон харилцаа холбооны бусад сүлжээ байгуулж, ашиглах санаачлагыг дэмжих, туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.5.улсын төсвийн болон бусад хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсөл хөтөлбөр, түүнчлэн тухайн орон нутгийн иргэдийн хүсэлтээр харилцаа холбооны шугам, сүлжээ байгуулах тохиолдолд бусдын эзэмшлийн газрыг харилцаа холбооны шугам, сүлжээний зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.6.харилцаа холбооны дэд бүтэц, шугам сүлжээ байгуулах газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, батлуулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.