24 дугаар зүйл. Иргэний харьяаллын асуудлаар гарах шийдвэр

ХАРЬЯАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

1.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэний харьяаллын асуудлаар шийдвэр гаргаснаас хойш хагас жилийн дотор уг асуудлаар дахин гаргасан өргөдлийг хүлээн авахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.