25 дугаар зүйл. Харьяат болсон, харьяатаас гарсан тухай хугацааг тооцох
1.Монгол Улсын харьяат болгосон болон иргэний харьяаллыг сэргээн тогтоосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяат болсонд тооцно.
2.Монгол Улсын харьяатаас гарсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяатаас гарсанд тооцно.
БУСАД ЗҮЙЛ