11 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис худалдахад тавих үндсэн шаардлага

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.1. Тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис худалдахдаа худалдан авсан этгээдийн хаяг, бодисын нэр, төрөл, хэмжээ, ашиглах зориулалтыг заасан баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулж, нэг хувийг худалдан авагчид , үлдсэн хувийг өөртөө хадгална.

11.2. Химийн хорт болон аюултай бодисыг энэ хуулийн 6.1.1-д заасны дагуу батлагдсан журмыг баримтлан тусгай цэгээр дамжуулан хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээс тусад нь худалдана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.