12 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэхэд тавих үндсэн шаардлага
12.1. Химийн хорт болон аюултай бодисыг энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг баримтлан техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд уг тээврийн хэрэгсэлд анхааруулах тэмдэг, аюулын шинж чанарын тухай санамж байрлуулна. .
12.2. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэсний дараа тээврийн хэрэгслийг хоргүйжүүлж аюулгүй болгоно.
12.3. Химийн хорт болон аюултай бодисыг хүн, мал, амьтан болон бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно.
12.4. Химийн хорт болон аюултай бодисыг шуудангаар илгээх, нийтийн тээврийн хэрэгслээр болон ердийн хөсгөөр тээвэрлэхийг хориглоно.