7 дугаар зүйл. Мэдээллийн нэгдсэн сан
7.1. Энэ хуулийн 6.1.7-д заасан мэдээллийн нэгдсэн сан нь химийн хорт болон аюултай бодисын олон улсын мэдээллийн сан, түүний жишигт нийцүүлэн бүрдүүлсэн улсын мэдээллийн нэгдсэн сангаас бүрдэнэ.
7.2. Эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, хил, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллага нь салбарын чиг үүрэгтэй уялдсан химийн хорт болон аюултай бодисын мэдээллийн сантай байх бөгөөд эдгээр нь энэ хуулийн 7.1-д заасан мэдээллийн нэгдсэн сангийн бүрэлдэхүүнд багтаж түүнтэй сүлжээгээр холбогдсон байна.
7.3. Энэ хуулийн 7.2-т заасан сангаас мөн хуулийн 6.1.10-д заасан мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ төлбөргүй олгоно.
Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулахад тавих үндсэн шаардлага