8 дугаар зүйл. Зөвшөөрөл, гэрчилгээ
8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.20-д заасан олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох зөвшөөрөл болон далай тэнгисээс олборлон оруулах гэрчилгээ авах хүсэлтээ Удирдан зохицуулах зөвлөлд ирүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.2.Удирдан зохицуулах зөвлөл уг хүсэлтийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу зөвшөөрөл, гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.3.Зөвшөөрлийн баримт бичиг, түүнтэй адилтгах эрхийн бичгийн загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.4.Зөвшөөрөл, гэрчилгээ нь олгогдсон өдрөөс хойш 6 сарын дотор хүчинтэй байна.
8.5.Зөвшөөрөл, гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хориглоно.