3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙÕÎÒ ÁÀÉÃÓÓËÀËÒÛÍ ÒÓÕÀÉ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хот байгуулалт" гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.2."хот төлөвлөлт" гэж тухайн хот, тосгоны ирээдүйн хөгжил, эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгохын тулд газар ашиглалт, хотын барилгажилт болон хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн үе шат бүхий төлөвлөлтийн мэргэжлийн үйл ажиллагааг;

3.1.3."хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг;

3.1.4."хот байгуулалтын баримт бичиг" гэж нутаг дэвсгэр, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг, түүний суурь судалгааг;

3.1.5."бүсчлэл" гэж хот, тосгоныг хөгжүүлэх төлөвлөлтийн үе шатанд нутаг дэвсгэрийг ашиглалтын үүрэг, зориулалтаар бүсчлэн хувааж, ашиглалтын төрлийн хязгаарлалт тогтоохыг;

3.1.6."хот байгуулалтын норм ба дүрэм, журам" гэж хот байгуулалт, хот төлөвлөлтөд мөрдөх нийтлэг шаардлагын хэм хэмжээг тусгасан техникийн норматив баримт бичгийг;

3.1.7."хот байгуулалтын кадастр" гэж нутаг дэвсгэрийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдал, инженерийн шугам сүлжээний хангамжийн түвшин, барилга байгууламж, хүн амын амьдрах орчны чанарын тухай байр зүйн зураглал, мэдээллийн нэгдмэл санг;

3.1.8."хот байгуулалтын техникийн нөхцөл" гэж хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дэд бүтцийн эх үүсвэр, технологийн шийдлийн талаар эрх бүхий хуулийн этггээдээс авах зөвшөөрлийг;

3.1.9."инженерийн бэлтгэл ажил" гэж хот, тосгоны барилга байгууламж барьж байгуулахад зориулж тухайн газрын гадаргууд тэгшилгээ хийх, үер, хөрсний нуралт, элсний нүүлт, цасны хунгарлалтаас хамгаалах бэхэлгээ, далан, суваг, гүүр, гарц, зам, талбай барьж байгуулах урьдчилсан арга хэмжээг;

3.1.10."инженерийн дэд бүтэц" гэж эрчим хүч, цэвэр, бохир усны болон зам, замын байгууламж, тээвэр, харилцаа холбооны шугам сүлжээ, барилга байгууламжийг;

3.1.11."нийгмийн дэд бүтэц" гэж соёл, боловсрол, худалдаа, ахуйн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг;

3.1.12."хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг;

3.1.13."хот төлөвлөлтийг хэрэгжүүлэгч" гэж энэ хууль болон бусад хуульд заасны дагуу төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрээс эрх авсан мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийг;

3.1.14."шинэ хороолол, бичил хороолол" гэж эрх бүхий байгууллагын баталсан хот байгуулалтын баримт бичигт төлөвлөгдсөн, зориулалтын бүсчлэлийн дагуу хотын нутаг дэвсгэрт шинээр бий болох суурьшлыг;

3.1.15."гэр хорооллын төлөвлөлт" гэж бие даасан болон төвлөрсөн инженерийн дэд бүтцээр хангагдсан суурьшлын төлөвлөлтийг;

3.1.16."хот төлөвлөлтийн суурь судалгаа" гэж хот төлөвлөлтийг хэрэгжүүлэгч этгээд хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд газар нутаг, хүн ам, эдийн засаг, нийгэм, соёл, зам тээвэр, байгаль орчин, газар ашиглалт болон бусад зүйлийн талаар хийсэн судалгааг;

3.1.17."онцгой зохицуулалттай объект" гэж батлан хамгаалахын болон бусад стратегийн зориулалттай обьектыг.

3.1.18."хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл" гэж Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4.1.11-д заасныг;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.