4 дугаар зүйл. Хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчим
4.1.Хот байгуулалт, төлөвлөлтөд дараахь үндсэн зарчим баримтална:
4.1.1.Монгол Улсыг хөгжүүлэх Yндэсний хөгжлийн стратегийг хангах;
4.1.2.хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах;
4.1.3.хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах.
ХОЁРДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын үйл ажиллагааны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх