5 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
5.1.Улсын Их Хурал хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.хот байгуулалтын талаархи төрийн бодлогыг тодорхойлох;
5.1.2.хотыг шинээр байгуулах болон татан буулгах, нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гаргах;
5.1.3.Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.4.чөлөөт бүсийн хилийн цэсийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах.
/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.1.5.нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах.