10 дугаар зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.Зохицуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.1.цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын бүтцийг тодорхойлох, тариф тогтоох аргачлал, төлбөр тооцох журам, цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.1.2.энэ хуулийн 15.1.11-д заасан үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн хэмжээг тогтоох;

10.1.3.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргаж, Зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу зөвшөөрлийн нэгдсэн санд бүртгүүлэх; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;

10.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

10.1.6.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрчлөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг шинэчлэх, эд хөрөнгөө барьцаалах нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх;

10.1.7.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс холбогдох мэдээллийг гаргуулах;

10.1.8.аж ахуйн харилцааны дүрэм батлах;

10.1.9.зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох аргачлал баталж, хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.1.10.гадаргын болон хөрсний усыг ариутгах татуургын системд нийлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.1.11.бусдын эзэмшлийн шугам сүлжээ, дамжуулан шахах насосын станцаар цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд хангагч, шугам сүлжээ эзэмшигчдийн хооронд хийх төлбөр тооцооны журам батлах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.1.12.энэ хуулийн 3.1.14-т заасан хангагчийн үйлчлэх хүрээг тогтоох журам батлах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.1.13.техникийн нөхцөл олгох журам батлах. /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.14.нийслэл Улаанбаатар хотын болон бусад хотын дэд бүтцийн санд хуульд заасан орлого төвлөрүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

10.2.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үзүүлэх үйлчилгээний тарифыг хянан батлахдаа дараах зарчмыг баримтална: /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.1.цэвэр ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, зөөвөрлөн түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх;

10.2.2.тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон байх;

10.2.3.тарифын бүтэц хэрэглэгчид ойлгомжтой, энгийн байх;

10.2.4.Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйл, 6.1-д заасны дагуу үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах.

10.3.Тухайн хот, суурин газарт хүн амыг цэвэр усаар хангах үйлчилгээний тарифыг ижил түвшинд хүргэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.