2 дугаар зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж
2.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Цэвэр усыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбогдсон харилцааг Усны тухай хуулиар зохицуулна.