20 дугаар зүйл. Цэвэр, бохир усны хэмжээ тогтоох

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Цэвэр, бохир усны хэмжээ тогтоох

20.1.Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно.

20.2.Усны тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн унд, ахуйн ус, хэрэглээнээс гарсан бохир усны хэмжээг байгаль орчин, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэрэглээний жишиг, нормыг үндэслэн тодорхойлно.

20.3.Тооцооны хэмжих хэрэгслийн гэмтэл, эвдрэл нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, эсхүл тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлах, баталгаажуулах зорилгоор шугамаас салгасан бол өмнөх 3 сард хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны хэмжээний дунджаар тооцно.

20.4.Энэ хуулийн 20.1-д заасан цэвэр усны хэмжээ нь хэрэглэсэн халуун, хүйтэн усны хэмжээтэй тэнцүү байх бөгөөд бохир усны хэмжээ нь Зохицуулах хорооны тогтоосноос өөрөөр заагаагүй бол цэвэр усны хэмжээтэй тэнцүү байна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.