21.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эрх бүхий улсын байцаагч хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.2.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, цэвэр усны мөрдөж байгаа үнэ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийн үндэслэлд олон нийтийн хяналт тавина.