12 дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх

ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх

12.1.Бие хамгаалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй, эсхүл үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндэд аюул учруулахаар бүлэглэн довтолсон үед зэвсэггүйгээр тулалдах мэх, дараахь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно:

12.1.1.гав;

12.1.2.хүлэг;

12.1.3.резинэн ба цахилгаан бороохой;

12.1.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

12.1.5.резинэн ба хуванцар сумтай буу.

12.2.Хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.

12.3.Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэснээс хүний эрүүл мэндэд гэм хор учирсан бол бие хамгаалагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.

12.4.Бие хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, ашиглах зааврыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.