11 дугаар зүйл. Бие хамгаалагчид хориглох зүйл

ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · энэ зүйлийг 2023-01-06-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2023-01-06-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

11.1.Бие хамгаалагчид дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

11.1.1.үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний тухай мэдээллийг бусдад дамжуулах;

11.1.2.хувийн хамгаалалт эрхлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх;

11.1.3.галт зэвсэг ашиглах;

11.1.4.хувийн хамгаалалтыг энэ хуулийн 9.1-д зааснаас бусад төрлөөр явуулах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

11.1.5.нэг бүрийн тусгай хэрэгслийг бусдад шилжүүлэх;

11.1.6.төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалтын бүсэд хувийн хамгаалалт явуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.