10 дугаар зүйл. Хувийн хамгаалалтын сургалтын агуулга, төлөвлөгөө
10.1.Хувийн хамгаалалтыг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтын агуулга, төлөвлөгөө болон сургалт явуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг хууль зүй, дотоод хэргийн болон боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сургалтын үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээд эрхлэн явуулж болох бөгөөд түүний үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавина.