9 дугаар зүйл. Хувийн хамгаалалтын үйл ажиллагааны төрөл

ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хувийн хамгаалалтын үйл ажиллагааны төрөл

9.1.Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалах, хамгаалалтын хэрэгслийн зураг төсөл хийх, угсрах, ашиглах үйлчилгээ явуулах, гэмт халдлагаас хамгаалалт хийх асуудлаар үйлчлүүлэгчид хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчээс зохион байгуулж байгаа хурал бусад арга хэмжээг хамгаалалтад авах, үзвэр, үйлчилгээний арга хэмжээний хамгаалалтын үйл ажиллагааг эрхлэх эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.Бие хамгаалагч болон хувийн хамгаалалтын хуулийн этгээд нь шүүх, прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх зэрэг байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа саад учруулахыг хориглоно.

9.3.Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй иргэн, хуулийн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

9.4.Хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байгаа бие хамгаалагч болон хуулийн этгээд нь нийгмийн дэг журмыг сахиулахад туслалцаа үзүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагатай гэрээний үндсэн дээр ажиллаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.