8 дугаар зүйл. Хувийн хамгаалалтын тухай гэрээ
8.1.Хувийн хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон хувийн хамгаалалтын байгууллага, бие хамгаалагч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.2.Энэ зүйлийн 1-д заасан гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна дор дурдсан зүйлийг гэрээнд тусгана:
8.2.1.цагдаагийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дугаар, он, сар, өдөр;
8.2.2.хувийн хамгаалалтын төрөл, хэлбэр, гүйцэтгэх ажил, үүрэг, ашиглах техник, тусгай хэрэгсэл;
8.2.3.бие хамгаалагчийн тоо, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал;
8.2.4.хамгаалалт явуулах журам;
8.2.5.бие хамгаалагч үүргээ гүйцэтгэх явцад түүнд учирсан гэм хорыг арилгах нөхцөл.
8.3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно.