7 дугаар зүйл. Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

7.1.Цагдаагийн төв байгууллага хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан болон бие хамгаалагч гэмт хэрэгт холбогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн өдрөөс эхлэн уг тогтоолыг хүчингүй болгох, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.Хуульд заасан түдгэлзүүлэх үндэслэл арилсан бол Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийг сэргээнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахын өмнө цагдаагийн байгууллага бие хамгаалагч болон хуулийн этгээдийн удирдлагад урьдчилсан сануулга өгч болно. Сануулгад хуулийн ямар заалт зөрчсөнийг тодорхой зааж, гаргасан зөрчлийг арилгах хугацааг заана.

7.4.Цагдаагийн төв байгууллага хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу хүчингүй болгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.5.Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон цагдаагийн байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзвэл хувийн хамгаалалтын байгууллага болон бие хамгаалагч шүүхэд гомдол гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.