15 дугаар зүйл. Хувиргасан амьд организмаас үүдэлтэй хор уршгаас урьдчилан сэргийлэх, арилгах талаархи иргэн, төрийн бус байгууллагын оролцоо

ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хувиргасан амьд организмаас үүдэлтэй хор уршгаас урьдчилан сэргийлэх, арилгах талаархи иргэн, төрийн бус байгууллагын оролцоо

15.1.Иргэн, төрийн бус байгууллага хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд биоаюулгүй байдлыг хангахтай холбогдсон дүрэм, журам, зааврын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж, зөрчил гаргасан бол эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлж болно.

15.2.Иргэн, төрийн бус байгууллага хувиргасан амьд организмаас үүдэлтэй хор уршгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах талаар төрийн болон төрийн бус бусад байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж болно.

15.3.Энэ хуулийн 15.2-д заасан үйл ажиллагаа явуулахад холбогдох хуулийн дагуу улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болно.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.